iNet.mn дагах

Ж.Чинбүрэн: Цус ойртолтыг зогсоохын тулд угийн бичиг хөтлөх ажил бодитоор хэрэгжих ёстой

Хүүхдийнх нь тооноос хамааран гэр бүлд ямар дэмжлэг үзүүлж болох талаар хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болголоо-

 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2022.01.14) нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тогтоол батлагдсантай холбогдуулан тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хүн судлалын салбарын хөгжил нэлээн хаягдсан учир буцаан сэргээж, бодлогын хэмжээнд аваачиж тавин, институц байдлаар хөгжүүлэх, мөн нарийн генийн сан, молекул генетикийн түвшинд судалгаа, шинжилгээг илүү чадамжтай хийдэг болгох заалт тогтоолд орлоо. Тухайлбал, сүүлийн үед гараад байгаа коронавирусийн генийн дарааллыг хүртэл бид бүрэн тоолж чадахгүй нөхцөл байдалд байна. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын, тэр дундаа молекул генетикийн салбарын томоохон сорилт болоод байгаа учир үүнийг хөгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газарт үүрэг болголоо.
Тогтоолд туссан бас нэг чухал асуудал бол 30-аад жилийн тэртээ Угийн бичиг хөтлөх талаар нэлээд ажиллаж, яаж бичих заавар зөвлөмж хүртэл гаргасан ч өнөөдөр энэ нь ажил болоогүй байна. Зарим судалгаагаар айл өрхийн 84 хувь нь Угийн бичиг хөтөлдөггүй. Уншигч та бүхэн өөрөөсөө асуугаарай, би угийн бичгийг хөтлөх шаардлагатай юу гэж… Угийн бичиг хөтлөх тал дээр бид маш их идэвх санаачилгатай ажиллах ёстой. Энэ чиглэлээр бодлогын томоохон ажлуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Тухайлбал, угийн бичиг хэрхэн талаар сургалт, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай. Угийн бичгийг хөтөлдөг байснаар л бид цус ойртолтоос сэргийлж, удмын сангаа хамгаалж чадна. Судлаачдын хэлж байгаагаар цус ойртолтгүй аймаг, сум гэж алга. Тийм учраас цус ойртолтоос сэргийлж, үүнээс үүдэж байгаа төрөлхийн гажигууд, жирэмсэн үедээ ураг зулбах, нярай үедээ эндэх зэрэг эрсдэлүүдийг бууруулах, тэр битгий хэл хавдар өвчин ч гэсэн удамшлын гаралтай цус ойртолттой холбоотой гэдгийг эрдэмтдийн төлөөлөл нотлоод байгаа учир энэ аюулаас зайлсхийх нь бидэнд нэн тулгамдсан асуудал болж байна. 6000 гаруй удамшлын өвчин байдгаас 2000 гаруй нь элбэг тохиолддог. Үүнд хавсарсан болон дан ургийн гажиг буюу сэтэрхий уруул, тагнай, амьгүй төрөлт, оюун санааны хоцрогдол ч төрөлхийн гажигтай холбоотой. Тиймээс энэ чиглэлээр оношлогооны лабораторитой болох зэрэг шаардлагатай ажлуудыг хийхийг Засгийг газарт чиглэл болгосон.  
Дэлхийн зарим улсуудад цус ойртолтоос сэргийлэхийн тулд удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэн, хуулиар зохицуулдаг. Монгол Улсад ч гэсэн захиргааны аргаар энэ асуудалд хандах зайлшгүй шаардлагатай юу гэдэг асуудлыг тогтоолыг хэлэлцэх үеэр Д.Тогтохсүрэн нарын гишүүд асууж байсан. Манай улсад ийм зохицуулалт байх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Тогтоолын хүрээнд Засгийн газраас 2023 онд багтаан өргөн барих хуулийн төсөлд энэ талын зохицуулалт орох уу, юу гэдгийг нэлээн нухацтай хэлэлцэнэ.
Тогтоолд туссан дараагийн нэг асуудал нь зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй буюу олон хүүхэдтэй айл өрхийг хэрхэн дэмжих тухай асуудал. Энэ чиглэлээр олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогыг төсөв тооцоотойгоо уялдуулж гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах чиглэл өгсөн. Цаашид олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн дэмжих бодлогыг хуульчилж, хуулиар зохицуулах, тухайлбал хүүхдийнх нь тооноос хамааран гэр бүлд ямар дэмжлэг үзүүлж болох талаар хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болголоо.
Тогтоолыг заалт болгоноор хэрэгжүүлэх хугацааг нь тавьсан байгаа. Тухайлбал 2023 он гэхэд хуулийн төсөл оруулж ирэх чиглэлийг өгч байгаа шиг хугацаа хугацаандаа хэрэгжээд явна. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2022 онд нэлээдгүй их ажил хийгдэнэ гэж харж байна. Цаасан дээр гаргаад, хэрэгжүүлэхгүй үлдээчихгүйн тулд  Улсын Их Хурал анхаарал тавьж ажиллана. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан хэмээн ярив. скачать dle 12.0

УИХ, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна

Өчигдөр, 13:22

Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдлээ

Өчигдөр, 13:20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Өчигдөр, 13:18

ӨМНӨГОВЬ: “Мастер ралли-2023” анхдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

Өчигдөр, 13:08

БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг эхлүүлнэ

Өчигдөр, 13:06

Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих журмыг боловсруулжээ

Өчигдөр, 13:02

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Өчигдөр, 12:58

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн анхны үзэсгэлэн болно

21/09/2023, 17:40

Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

21/09/2023, 16:21

WADA зургаан шаардлагынхаа хэрэгжилтийг хангалтгүй гэж үзвэл ирэх оны олимпод Монгол Улс “Цагаан туг”-тай оролцох эрсдэлтэй

21/09/2023, 16:20

НҮБ-ын цэцэрлэгт сүндэрлэсэн Монголчуудын бэлэг

21/09/2023, 16:18

Арслантай гүүрийг буулгаж, шинээр барихаар тендер зарлажээ

21/09/2023, 16:16

Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

19/09/2023, 14:09

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

19/09/2023, 14:08

Мазаалай баавгайн тоо толгой тогтвортой өсөж байна

19/09/2023, 12:38

Монгол, Япон улсын эмэгтэй гэрэл зурагчид хамтарсан үзэсгэлэнгээ нээв

19/09/2023, 12:36

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч, рублийнх чангарчээ

19/09/2023, 11:53

Куба Улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэв

19/09/2023, 11:50

Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ

11/09/2023, 12:44

Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

11/09/2023, 12:40

С.Чойжоо: Хүн гэдэг ямар мөнх биш. Нэгэн цагт л бурхныхаа оронд явна. Зураг л үлдэнэ

8/09/2023, 11:07

Говь-Алтай аймгийнхан төсөвт дулаан, цахилгаан хангамж нэн тэргүүнд суулгахыг хүслээ

4/09/2023, 17:06

Худалдаа Хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгийн хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ

4/09/2023, 17:03

Хамба лам Д.Чойжамц Монгол бурхан шашны тэргүүн X Богдоо залснаа онцлов

4/09/2023, 17:01

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө

4/09/2023, 16:15

Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

1/09/2023, 16:55

Д.Амарбаясгалан: 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байна

1/09/2023, 16:49

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

1/09/2023, 16:47

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1/09/2023, 14:19

Дэлхийн даяар супер хөх сар мандлаа

31/08/2023, 16:36

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19